Америк, Хятадын худалдааны дайн үргэлжилсээр байгаагийн зэрэгцээ Тайванийг өөрийн бүрэлдэхүүн гэж үздэг Бээжингийн эсэргүүцлийг үл тоон Цагаан ордны эрх баригчид Тайпейд 2,2 тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээг дэмжлээ.
АНУ-ын Төрийн департамент дэмжсэнээр Пентагоны зүгээс 108 ширхэг Абрамс танк, 250 ширхэг Стингер пуужинг бусад холбогдох тоног төхөөрөмжийн хамт Тайваний Засгийн газарт худалдахаар болжээ. Уг шийдвэрийг дэмжихээс сарын өмнө Хятадын Гадаад хэргийн яамнаас АНУ-ыг Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг уриалж, энэ шийдвэр нь хоёр орны харилцааг сэвтүүлсэн тун ноцтой үйлдэл болохыг анхааруулсэн юм.
Хятадын Засгийн газар Тайванийг хүссэн цагтаа хүч хэрэглэн нэгтгэхэд бэлэн гэж олон улсын шинжээчид үздэг. Тиймээс Америк, Тайваний харилцааг эртнээс шүүмжилж зэмлэсээр ирсэн юм.
Пентагоны зүгээс энэ удаагийн наймаа бүс нутагт тогтворгүй байдалд хүргэх хэмжээний аюул учруулахгүй гэдгийг мэдэгджээ. Тайваний удирдагчийн ажлын алба Америкийн Засгийн газар зэвсэг нийлүүлэхээр болсонд талархлаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com