Монгол Улсад олимпийн төрөлт Таэквондогийн спорт хурдацтай хөгжихийн хэрээр тамирчдын маань ур чадвар олон улсад үнэлэгдэх болсон билээ. Манайд анх удаа “Kimunyong 2018 MONGOLIA OPEN” олон улсын тэмцээн энэ сарын 20-21-нд Хандгайт, Олимп цогцолборт зохион байгуулагдах юм.
Монголд анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээн нь уламжлал болон зохион байгуулагдаж цаашдаа Олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болох зорилготой.
Тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайван, Хонгконг зэрэг 10 гаруй улсын баг тамирчид оролцоно. Бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн насны ангиллаар ганцаарчилсан болон багийн тулаан төрлөөр явагдах уг тэмцээнд Монголын таэквондогийн холбооны хот, аймаг орон нутгийн салбар холбоодын шилдэг 500 гаруй тамирчин оролцохоор болжээ.“Kimunyong 2018 MONGOLIA OPEN” таэквондогийн олон улсын тэмцээний албан ёсны мэдээллийн түнш байгууллагаар Монголын анхны онлайн ТВ сайт болох www.livetv.mn хамтран ажиллах юм. Тиймээс тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг шуурхай хүргэж, үйл явцыг газар дээрээс нь шууд дамжуулна.