Өнөөдөр 11 цаг 40 минутын орчимд Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр Сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Тухайн үед төмөр замын гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байсан бөгөөд энэ үед Toyota prius маркийн автомашин гарам руу орсон талаар албан бус эх сурвалж мэдээлжээ. Автомашинд 2 хүн зорчиж явсан бөгөөд ГССҮТ-д хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байгаа ажээ.