СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орхигдсон завинд 3,7 сая ам.доллар нуусан байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Пуэрто Рикогийн хилийн харуул хамгаалалтын алба эзэд нь хаяад зугтсан завинаас 3,7 сая ам.долларыг бэлнээр нь спорт цүнхэнд чихсэн байсныг олжээ. Гэрлээ унтраасан үл мэдэгдэх завь Пуэрто Рикогоос Америкийн Виржин арлуудыг чиглэн явж байхад нь хилийн хамгаалалтын албаныхан араас нь дагасан байна.

Завь гэнэт Пуэрто Рико руу буцаж Рио Фажардо эрэг рүү очиж зогсчээ. Завинаас хүмүүс ямар нэг цүнхтэй юм зөөж зугтсан байна. Хилийн хамгаалалтын албаныхан завийг шалгахад цэнэгтэй гар буу, зэр зэвсэг их хэмжээгээр олджээ. Албаны хүмүүс галт зэвсэг, мөнгийг хууль бусаар хил давуулан наймаалах гэж байсан гэж таамаглажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.