Испани улсын Доктор Диего Гонзалес Ривас цээжний хөндийн Юнипорт дурангийн мэс заслийн мастер класс сургалтыг 2019 оны 7 дугаар сарын 28-нд П.Н Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэгт зохион байгуулахаар болжээ.
Доктор Гонзалес нь юнипортын хүрцээр уушгинд анатомийн тайралт хийх чадвараараа дэлхийд удирдах түвшний мэс засалч бөгөөд тэрээр өөрийн мэс заслын арга техник болон хийсэн мэс заслуудаараа энэ салбартаа тэргүүлэх зэргийн эмч юм байна.
Доктор Гонзалес 2017 онд 13341 уушиг тайрах мэс заслыг амжилттай хийсэн төдийгүй өнөөдрийн байдлаар нийт 72 улсын 500 гаруй мэс засалчдад юнипортын цээжний хөндийн дурангийн мэс заслын сургалтыг амжилттай явуулсан туршлагатай аж.
Энэхүү сургалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай Улсын Эрүүл Мэндийн салбарт чухал ач холбогдолтой төдийгүй манай улсын мэс заслын эмч нарын хувьд асар том туршлага, практик судалгаа болох юм.