Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны шөнө дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт цөмийн эрчим хүчний осол болсон юм. НҮБ уг ослоос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг цацраг идэвхт бодист хордож амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр хэмээн тэмдэглэжээ. Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарсны дараа эргэн тойрон 30 км-т оршин сууж байсан 300,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Ард иргэдийг цацраг идэвхт бодисын хор хөнөөлөөс хамгаалахын тулд гэрээсээ ямар ч ачаа тээш, тэр бүү хэл тэжээвэр амьтдаа ч авч явж болохгүй гэж анхааруулжээ. Иргэдийн орхиж явсан тэжээвэр амьтдыг хожим буудаж хороон устгал хийсэн боловч бууны суманд оногдолгүй тэсвэрлэж үлдсэн 600 орчим нохой хөл хориотой бүсэд амьд үлдсэн байна. Тэдгээр орхигдсон амьтдад мал эмнэлгийн ажилтнууд тусалж байна. Нохдыг барьж цацраг идэвхт бодисын хэмжээг нь тогтоож тусламж үзүүлжээ. Чернобылиос олдсон 43 нохойг хүмүүс үрчилж авчээ.
Эх сурвалж: www.bbc.com