ВИДЕО: Домогт Стиви Уондер хүнд хагалгаанд орно

МУ CONTENT

Шинэ мэдээ

Дэлхий дахинд, Соёл урлаг, Хөгжим

ВИДЕО: Домогт Стиви Уондер хүнд хагалгаанд орно

 

Америкийн домогт дуучин, дуу зохиогч Стиви Уондер ирэх есдүгээр сард хүнд хагалгаанд орох тул түр хугацаанд дуу хөгжмөөс завсарлага авахаа шүтэн бишрэгчдэдээ хандан хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Лондон дахь аялан тоглолтынхаа үеэр энэ тухай мэдэгджээ.

Стиви Уондер “би бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа. Надад донор байгаа тул миний бүх зүйл сайн байх болно. Та бүгдийн хайранд талархаж та бүгдэд хайраа түгээхээр ирсэн учраас энэ талаар мэдээсэй гэж хүссэн юм” гэжээ. Дуу хөгжмийн ертөнцийн амьд домог болсон түүнийг аялан тоглолтоо хийж байгаа төдийгүй бие нь өвдсөн гэж Detroit Free Press  сонинд мэдээлсэн байсан юм.

Стиви Уондер есхөн настай байхдаа төгөлдөр хуур, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсгийг бүрэн эзэмшиж, 1961 онд Motown-тай гэрээ байгуулжээ. Тэрээр Грэммийн шагналд  74 удаа нэр дэвшиж 25 шагнал хүртсэн байдаг юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Санал болгох

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх