АНУ-ын тэрбумтан, хандивлагч Крис Клайн бусад зургаан зорчигчийн хамт Багамын арлуудын орчимд нисдэг тэрэгтэй осолдож амиа алджээ. Тэрээр Уэст Виржиниагийн уул уурхайн салбарын хөрөнгөтөн ба мужийн захирагч Жим Жастис мужийн супер од төдийгүй сайн найзаа алдсандаа эмгэнэл илэрхийлсэн байна.
Нисдэг тэрэг Биг Гранд Кэй арлаас орон нутгийн цагаар пүрэв гарагийн 02 цагийн орчимд хөөрч 12 цагийн дараа буюу өдрийн 14 цагийн орчимд сураггүй болсон мэдээлэл иржээ. Нисдэг тэрэг Форт Лаудердэльд ирэх ёстой байсан ч зорьсон газартаа хүрээгүй байна. Багамын арлуудын цагдаа нар Гранд Кэйн орчмын уснаас дөрвөн эмэгтэй, гурван эрэгтэйн цогцос олсны нэг нь Америкийн тэрбумтан Крис Клайн байжээ.
Түүнчлэн амиа алдсан эмэгтэйчүүдийн нэг нь тэрбумтны охин 22 настай Камерон болохыг гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчид мэдэгдэв. Нисдэг тэрэгний ослоор амиа алдаагүй байсан бол хандивлагч тэрбумтан баасан гарагт 61 насны төрсөн өдрөө тэмдэглэх байжээ.
Эх сурвалж: www.cnn.com