СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Циркийн барнууд сургагч руугаа дайрч амийг нь хороожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Италийн Триггианод аялан тоглолтоор ирсэн байсан Орфей циркийн ажилтан сургаж байсан барнууддаа бариулж амиа алдсан байна. 61 настай Этторэ Вебер сургуулилалтын үеэр дөрвөн бартай ажиллаж байжээ. Тэдний нэг нь гэнэт дайрч үлдсэн гурав нь араас нь дайрсан байна. Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар циркийн өөр нэг ажилтан хэргийг мэдэх хүртэл барнууд сургагчийн цогцсоор тоглож байсан гэжээ.

Сургагч руу дайрсан барнуудыг циркээс авч яван сафарийн цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлгэсэн байна. Цагдаагийн ажилтнууд хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Орфей циркийн хамт олон өнгөрсөн зургадугаар сарын 15-ны өдөр Триггианод аялан тоглохоор ирсэн ба энэ сарын 14-ний өдөр буцах ёстой байжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.