Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав томилох саналыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан.
Элчин сайдаар яагаад заавал Ж.Сэрээжавыг томилох гэж Засгийн газар зүтгээд байгаа нь эрхгүй анхаарал татаж байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох гэж буй Ж.Сэрээжав нь XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө /2014.02.04/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ахмад настнуудтай хийсэн төрийн золголтын тавгийн идээг 10 үеэр зассан маш бүдүүлэг алдааныхаа төлөө ажлаасаа халагдаж байсан хүн.
Ж.Сэрээжавын зассан тавгийн идээ
Тухайн үед Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан Ж.Сэрээжав өөрийнхөө хариуцлагагүй алдаагаа доод албан тушаалтнууддаа нялзааж, асуудлаас цэвэрхэн мултрахын тулд Төрийн тусгай хамгаалалтын газрын үйлчилгээний тасгийн гурван ажилтныг ажлаас нь халсан боловч олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулж аргагүй эрхэнд халагдаж байлаа.
Жаргалаар эхлээд жаргалаар дуусгадаг төрийн тавгийн идээний бэлгэдэл, хүндэтгэл, дэг жаягийг /санаатай санаандгүйн алин болохыг мэдэхгүй/ зөрчиж байсан энэ хүнээс өөр, Лаос улсад эх орноо төлөөлөөд суучих хүн олдохгүй байгаа гэдэгт итгэмгүй.
Ж.Сэрээжав Төрийн ёслолын албанаас халагдсаныхаа дараа Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагчаар 2017 оны наймдугаар сарын 07-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 2018 онд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын зөвлөх гэдэг албан тушаалд тохоон томилогдсон байна. Гэвч нэр дээрээ бүртгэлтэй пүүс компанигүй, ямар нэгэн бизнес эрхэлж байгаагүй энэ хүн тэрбум давсан хөрөнгөтэй байгаа нь анхаарал татдаг.
Тэрбээр 1 тэрбум, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгө, 1 орон сууцтай. 40 саяын үнэлгээ бүхий мал, 52 сая үнэ бүхий үнэт эдлэл, 75 сая төгрөгийн хадгаламжтай.
Монгол Улсаа төлөөлж, томилогдсон дипломатууд ар араасаа чиг халууцуулж байгаа энэ үед маш бүдүүлэг алдааныхаа улмаас ажлаасаа халагдсан энэ хүнийг заавал Элчин сайд болгох гээд байгаа нь хэний захиалга юм бол?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хар тамхины сүлжээ л байна.
Наад нохор чинь шуналтай,хар тамхины наймаа овоо хийгээд авсан байхоо.
элбэгдорж гэгч нь малаас дор амьтан юм чинь хажуудах нь ямар байх нь тодорхой
утаат тамхины контрабанд хийж байсан нөхөр дөө
Энэ нөхөр тамхины сүлжээний гол хүн шүү!
Ene elchin saiduudiig yu hiisniin yu hiihgeh yavah zergiin tailan avch niited medeeldeg bolmoor bna
Сонсогдож байсан хулгайч байна. Доод албан тушаалтнууддаа халтай, дээд албан тушаалтнууддаа захирагддаггүй, таарамж муу, зарим нэгний бөгс долооч юм гэсэн. Явдал суудал ихтэй новш юмаа...