Техас мужийн Аддисон нисэх онгоцны буудал дээр хувийн жижиг онгоц осолдсон байна. Онгоц нисэх буудлаас хөөрсөн ч чигээ өөрчлөн нисэх буудлын зогсоолын байрыг мөргөж шатжээ.
Онгоцон дотор байсан 10 хүн бүгд амиа алдсан болохыг эх сурвалж мэдээлэв. Осолдсон онгоц Аддисон нисэх буудлаас Флорида мужийн Санкт-Петрбургийн чиглэлд нисэхээр төлөвлөсөн байжээ.
Нисэх буудлаас холгүй гал унтраах анги байдаг ба гал сөнөөгчид цаг алдалгүй ирсэн ч зорчигчдын амийг аварч чадаагүй байна. Хохирогчдын биеийн байцаалтыг хараахан тогтоогоогүй байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com