СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-28

Салхинцэцэгийн халдвар О.Дөлгөөний эд эрхтэнд нөлөөлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын San Francisco хотын элэгний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тус эмнэлгийн зүгээс найман хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд О.Дөлгөөний эцэг, эх нь очсон тул эмч нар эмчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг түүний дасгалжуулагч О.Баярцогт Mongolian for Dulguun фэйсбүүк хуудсаар дамжуулан лайв хийсэн юм. О.Баярцогт дасгалжуулагч О.Дөлгөөний биеийн байдлын талаар юу гэж хэлснийг хүргэж байна.

О.Дөлгөөний биеийн байдал хүнд байгаа тул тунгын дагуу унтуулгын байдалтай байгаа. . Бага насандаа салхинцэцэг тусах үед ингэж хүндээр өвчилдөггүй бөгөөд учир нь дархлаа муу байдаг тул эмчилгээ хурдан аван эмчлэгддэг ажээ. Эмч нарын зүгээс О.Дөлгөөний дархлаа  өндөр байгаа тул өчигдрөөс дархлааны идэвхжилтийг бууруулах эмчилгээг гурван хоногийн турш хийхээр болсон.

Эхний ээлжид дархлааг нь бууруулж, салхинцэцэгийн халдварыг дарах эмчилгээ хийсний дараа элэг шилжүүлэн суулгах ажил бол хамгийн сүүлд хийгдэнэ гэдгийг эмч нар нь хэлжээ.

Түүнээс гадна уушги нь устсан байгаа. Яагаад устсан бэ гэвэл гаднаас маш их эм тариа дуслаар орж байгаа учраас шээсээрээ гаргаж чадахгүй байгаа тул уушгинаас нь ус авсан. Бүх эд эрхтнээс нь шинжилгээ авсан бөгөөд хариу нь удахгүй гарна хэмээжээ.

О.Дөлгөөний хувьд зүрх, тархины үйл ажиллагаа маш сайн байгаа бөгөөд аав, ээж нь хүүтэйгээ уулзан , гараа бага зэрэг хөдөлгөсөн гэнэ. Эмч нарын зүгээс хариу үйлдэл үзүүлж байгаа нь сайн ч хэтэрхий их тайвширч, найдаж болохгүй эрсдэл байгаа тул хоёр талтай бодож байгаараа хэмээн аав, ээжид нь хэлсэн байна.

Албан ёсны данс хандивын данс: Хаан банк 5721081225 /Л.Очбадрах/. Түүний аавын дансанд хандив өгч, эмчилгээний төлбөрт туслаарай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.