СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НАСА Санчир гарагийн дагуул Титаныг судална

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын сансар судлалын станц НАСА Тэмээлзгэнэ хөтөлбөрийн хүрээнд Санчир гарагийн хамгийн том дагуул сар Титаныг судлахаар болжээ. Титан нь манай нарны аймагт багтдаг цорын ганц агаар мандалтай дагуул гараг юм.

Эрдэмтэд Титаныг дэлхийтэй хамгийн ойролцоо гараг гэж үздэг. Бүх хүн төрөлхтний сайн сайхан эрдэм мэдлэгийн төлөө хэрэгжүүлж буй Тэмээлзгэнэ төслийн алсын удирдлагатай нисдэг биет Титаны агаар мандалтай хамгийн ойр хүрэх боломжтой ажээ.

 

 

Санчир гарагийн хамгийн том дагуул хувьсан өөрчлөгдөхөөс өмнө дэлхийтэй хамгийн төстэй нарны аймгийн бүрэлдэхүүн байсан гэж үздэг. Титан гарагийн судалгааны ажил сонирхол татаж байгаа боловч амаргүй гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Учир нь Санчир гараг манай дэлхийгээс асар хол зайтай тул цаг хугацаа их шаардагдах юм. Титаны агаар мандлаас гадна хөрс, хөрсний гадаргуун дээр тогтсон шингэнийг судална гэжээ.

 

 

Уг дагуул гараг манай сар болоод Буд гарагаас хэмжээгээрээ том, дэлхийгээс гадна цор ганц үүлэн бүрхүүлтэй гараг учир содон. Уур амьсгал нь метан, азот зэргээс бүрдсэн учир туяаран харагддаг. Агаарын даралт дэлхийн дунджаас 60 хувиар илүү байдаг нь танд усан сангийн ёроолд унасан мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж НАСА мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.