КОВЕР ДУУ: And I Love Her
КОВЕР ДУУ: And I Love Her

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт Битлз хамтлагийн"And I Love Her" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

And I Love Her

Домогт Битлз хамтлагийн And I Love Her дууг 1964 онд Пол Маккартни зохиож A Hard Day's Night цомогт бичүүлж байжээ. Уг дууг зохиогдсон цагаас нь өнөөдрийг хүртэл маш олон уран бүтээлчид ковер хийн дуулсан байдаг ба R&B, поп, гранж, жазз, рок гэх мэтчилэн маш олон хувилбараар дуулсан байдаг. Магадгүй хамгийн анхны ковер хувилбарыг 1965 онд Америкийн R&B дуучин Эстер Филипс "And I Love Him" нэртэйгээр дуулсан нь бий. 

Дан хөгжмийн ковер хувилбар ч бас байдаг ба 1965 онд Америкийн Рок Н Роллын Santo & Johnny хамтлаг ковер хийсэн нь Мексикийн хит жагсаалтыг тэргүүлж байжээ. 

2016 онд жазз төгөлдөр хуурчин Брад Мехлдау төгөлдөр хуурын ковер хувилбарыг бичүүлэн "Blues and Ballads" цомогтоо оруулсан нь бас л гоё хувилбар болжээ. 

2015 онд домогт Нирвана хамтлагийн Курт Кобайн ковер хийн дуулсан нь өвөрмөц нэгэн ковер хувилбар юм.  

Боб Марли хүртэл регги хувилбараар дуулсан нь бий.  

 

And I Love Her

I give her all my love
That's all I do
And if you saw my love
You'd love her too
I love her

She gives me everything
And tenderly
The kiss my lover brings
She brings to me
And I love her

A love like ours
Could never die
As long as I
Have you near me

Bright are the stars that shine
Dark is the sky
I know this love of mine
Will never die
And I love her

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл