КОВЕР ДУУ: Домогт Битлз хамтлагийн "Eleanor Rigby" дууны ковер хувилбарууд
КОВЕР ДУУ: Домогт Битлз хамтлагийн "Eleanor Rigby" дууны ковер хувилбарууд

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар домогт Битлз хамтлагийн"ELEANOR RIGBY" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"ELEANOR RIGBY"

Домогт Битлз хамтлагийн 1966 оны Revolver цомогт багтсан "ELEANOR RIGBY" дууг Пол Маккартни зохиож байжээ. Уг дуу Англид хит жагсаалтыг тэргүүлж байсан ч Америкт хит жагсаалтын ердөө 11-т бичигдэж байсан хэдий ч хожмоо Америкт хамгийн олон уран бүтээлчид ковер хийн дуулсан нь бий. Ерөөс "ELEANOR RIGBY" дуу нь Битлз хамтлагийн дуу хөгжмийн дуугаралт тал дээр хувьслын эхлэл болсон дуу хэмээн хөгжим судлаачид үздэг байна. 

1966 он: /Битлз хамтлагийн хамгийн анхны хувилбар/

1968 онд Америкийн домогт дуучин Рей Чарлес ковер хувилбар гаргасан нь тухайн үедээ нэлээдгүй хит болж чадсан байдаг. 

1970 онд алдарт дуучин Арета Франклин "This Girl's in Love with You" цомогтоо ковер хувилбар дуулж бичүүлсэн нь бий. 

А каппела хувилбар бүр янзтай.

Сонгодог ковер хувилбар бол үгээр хэлэхийн аргагүй сайхан.  

Америкын Godhead рок хамтлагийнхан 2000 онд рок ковер хийн дуулсан нь бас л өвөрмөц болсон байдаг. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл