ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: U2 360º Tour
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: U2 360º Tour

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Ирландын домогт U2 хамтлагийн 2009 оны "U2 360º Tour" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

U2 360º Tour

Ирландын домогт U2 хамтлаг 2009 онд гаргасан "No Line on the Horizon" цомгийн аялан тоглолтыг 2009-2011 оны хооронд зохион байгуулсан байна. Уг тоглолтын онцлог нь тойрог хэлбэрийн тайз засалт, хөгжмийн дуугаралтыг төгс байдлаар хийсэн юм. Аялан тоглолт 2009 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Испани улсын Барселона хотод зохион байгуулагдаж эхэлсэн ба нийт 110 гаруй удаагийн тоглолт хийж 2011 оны долоодугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлийн тоглолтыг Канад улсын Монктон хотод тавьсан байна. Уг тоглолт нь бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон тоглолт болон түүхэнд бичигдэн үлдсэн байна. Тоглолтын хүрээнд нийт 736 сая долларын үнэ бүхий 7.2 сая ширхэг тасалбар борлуулсан байна.  

Тоглолтод эгшиглэх дуунуудын дараалал

1. Get On Your Boots 
2. Magnificent 
3. Mysterious Ways 
4. Beautiful Day 
5. I Still Haven't Found What I'm Looking For 
6. Stuck In a Moment 
7. No Line on the Horizon 
8. Elevation 
9. In a Little While 
10. Unknown Caller 
11. Until the End of the World 
12. The Unforgettable Fire 
13. City of Blinding Lights 
14. Vertigo
15. I'll go Crazy if I don't Go Crazy Tonight 
16. Sunday Bloody Sunday 
17. MLK 
18. Walk On 

19. One 
20. Amazing Grace/Where the Streets have no Name 

21. Ultraviolet (Light My Way) 
22. With or Without You 
23. Moment of Surrender 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл