Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №164 Ray Charles, ‘I Can’t Stop Loving You’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №164 Ray Charles, ‘I Can’t Stop Loving You’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Ray Charles, ‘I Can’t Stop Loving You’

Хөгжмийн ертөнцөд "Ах Рей" хэмээн өргөмжлөгддөг дуучин, хөгжмийн зохиолч асан Рей Чарлес /1930-2004/ Soul хөгжмийн урсгалын үндэслэгчдийн нэг байлаа. Домогт Френк Синатра түүний тухай: "Тэр бол шоу бизнессийн ертөнц дэх цорын ганц гоц авьяастан юм" хэмээсэн бол дуучин, төгөлдөр хуурч Билли Жоел: "Миний бодлоор Рей Чарлес бол Элвис Преслигээс ч илүү хөгжмийн ертөнцөд чухал төлөөлөгч байлаа" гэж дүгнэсэн байдаг. Рей Чарлес таван настайгаасаа харааны бэрхшээлтэй болж долоон насандаа бүр мөсөн хараагүй болсон байна. Тэрээр 1954 оноос 1962 оны хооронд найман жилийн дотор долоон бие даасан цомог бичүүлсэн байдаг. Харин кино болон телевизийн салбарт насан эцэслэх хүртлээ "гол дүр" байсаар ирсэн юм. Өнөөдөр та бүхэнд танилцуулах  ‘I Can’t Stop Loving You’ дууг тэрээр 1962 онд гаргасан хамгийн сүүлчийн уг дууны нэрээр нэрлэсэн цомогтоо оруулсан байдаг. Анх энэ дууг 1957 онд каунтри дуучин Дон Гибсон зохиож өөрийн цомогтоо оруулсан ба ‘I Can’t Stop Loving You’ дууг 700 гаруй уран бүтээлч ковер хийн дуулсан гэх статистик тоо бий. Магадгүй хамгийн алдартай ковер хувилбар нь Рей Чарлесийн хувилбар байж мэднэ. Тэр ч утгаараа "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад энэ дуу Рей Чарлесийн дуулсан хувилбараар багтаж байж мэднэ. 1962 онд Америкт Билбордын шилдэг 100 жагсаалтыг таван долоо хоног, Англид UK сингл чартыг хоёр долоо хоног тэргүүлж байжээ. 

 

"I Can't Stop Loving You"

(I can't stop loving you)
I've made up my mind
To live in memory of the lonesome times
(I can't stop wanting you)
It's useless to say
So I'll just live my life in dreams of yesterday
(Dreams of yesterday)
Those happy hours that we once knew
Tho' long ago, they still make me blue
They say that time heals a broken heart
But time has stood still since we've been apart

(I can't stop loving you)
I've made up my mind
To live in memories of the lonesome times
(I can't stop wanting you)
It's useless to say
So I'll just live my life in dreams of yesterday
(Those happy hours)
Those happy hours
(That we once knew)
That we once knew
(Tho' long ago)
Tho' long ago
(Still make me blue)
Still ma-a-a-ake me blue
(They say that time)
They say that time
(Heals a broken heart)
Heals a broken heart
(But time has stood still)
Time has stood still
(Since we've been apart)
Since we've been apart

(I can't stop loving you)
I said I made up my mind
To live in memory of the lonesome times
(Sing a song, children)
(I can't stop wanting you)
It's useless to say
So I'll just live my life of dreams of yesterday
(Of yesterday)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл