Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №185 B.B. King, ‘The Thrill is Gone’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №185 B.B. King, ‘The Thrill is Gone’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

B.B. King, ‘The Thrill is Gone’

Блюз хөгжмийн "Хаан" хэмээгддэг B.B. King (1925-2015) дуучин, гитарчин, дуу зохиогч, продюсер гээд төрөл бүрийн авьяастай нэгэн байлаа. Мөн гитарчид дундаа Блюз гитарын ноён оргил болох Алберт, Фредди Кинг нарын хамт "Блюз гитарын хаад" хэмээн өргөмжлөх нь ч бий. Тэрээр ид оргил үедээ буюу 1970-аад оны үед жилд 200 гаран тооны тоглолт хийж байжээ. Түүнийг 1987 онд Рок Н Роллын алдрын танхимд залсан байна. Мөн түүнчлэн тоо томшгүй олон удаа хөгжмийн нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан ба бидний өнөөдөр танилцуулах  ‘The Thrill is Gone’ дуу нь 1971 онд Гремми наадмаас "Шилдэг эрэгтэй дуучин" шагналыг хүртэж байсан байна. Гэвч энэ дууг B.B. King анхлан дуулаагүй бөгөөд зохиогдсоноос нь 18 жилийн дараа (1969 он) тэрээр өөрийн хувилбараар ковер хийн бичүүлсэн байна. Үндсэндээ ‘The Thrill is Gone’ дууг B.B. King өөрийн гитарын уянгалаг аялгуугаар төгс амьдруулсан гэж болно. Өнөөдөр та бүхэндээ 2010 онд буюу B.B. King 85 насандаа алдарт гитарчин Эрик Клаптонтой хамтран ‘The Thrill is Gone’ дууг тоглосон амьд тоглолтын бичлэгийг толилуулж байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл