Бүх дуу нь хит "Попын хаан"-ы History цомог
Бүх дуу нь хит "Попын хаан"-ы History цомог

 

Манай сайтын "Дэлхийн шилдэг борлуулалттай цомог" цуврал булангийн энэ удаагийн дугаараар Попын хаан Майкл Жексоны "HIStory: Past, Present and Future, Book I" цомгийг танилцуулж байна. Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулдаг юм.

HIStory: Past, Present and Future, Book I



Энэхүү цомог нь Попын хааны ес дэх студийн цомог бөгөөд 1995 онд гарч байжээ. Энэ цомог үнэндээ л гайхамшиг. Европ даяар маш хурдацтай зарагдсан ба 2010 оны байдлаар дэлхий даяар 20 сая хувь хэдийнээ зарагдаад байсан юм. Та бидний сайн мэдэх "Scream/Childhood", "You Are Not Alone", "Earth Song", "This Time Around", "They Don't Care About Us", "Stranger in Moscow" зэрэг хит дуунууд энэ цомогт бий. Ерөөс энэ цомогт гологдож алгасах нэг ч дуу байхгүй гэхэд болно. Энэ үдэш танд зориулан HIStory цомгоос хэд хэдэн дууг нь онцлон та бүхэндээ толилуулахаар шийдлээ. Хамгийн эхлээд Scream дууг нь онцолж байна. Уг дууг Майкл Жексон өөрийн дүү Жанет Жексонтой хамтран дуулсан байдаг. 

Дараагийн онцлох дуу бол мэдээж "Stranger in Moscow". Энэ түүхийг өгүүлэгч миний хувьд "History цомгоос нэг л дууг сонго" гэвэл энэ дууг сонгох байсан болов уу. 

R Kelly-гийн зохиосон "You Are Not Alone" дуу нь дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгэгдсэн нь бий. Учир нь энэ дуу гарсан даруйдаа "Биллбордын шилдэг 100 жагсаалт"-ыг тэргүүлсэн байдаг. Уг дууны клип дээр Майкл Жексон тухайн үеийн эхнэр болох Лиза Преслитэй хамт гардаг байна. 

"They Don't Care About Us" дуунд зориулан хоёр ч клип хийсэн байдаг. Энэ удаад та бүхэндээ Бразилын Рио-д хийсэн видео клипыг нь үзүүлэхээр шийдлээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл