Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №192 Bob Dylan, ‘Knockin’ on Heaven’s Door’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №192 Bob Dylan, ‘Knockin’ on Heaven’s Door’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Bob Dylan, ‘Knockin’ on Heaven’s Door’

Америкийн дуучин, дуу зохиогч, хөгжимчин, жүжигчин Боб Дилан 1960-аад оны үед "Blowin' in the Wind" болон "The Times They Are a-Changin' зэрэг дуунуудаараа хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж байлаа. Тэрээр маш олон удаа гремми наадмаас шагнал хүртэхийн сацуу Оскарын наадмаас ч шагнал хүртэж байсан юм. 

Домогт Боб Дилан ‘Knockin’ on Heaven’s Door’ дуугаа 1973 онд кинонд зориулан зохиосон байдаг. "Pat Garrett and Billy the Kid" кино гарснаас хоёр сарын дараа сингл хэлбэрээр нийтэд цацагдсаны дараа дэлхий даяар хит болж чадсан юм. Арав гаруй улсын хит жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн түүнчлэн уг дууг маш олон алдартай хамтлаг дуучид ковер хийн дуулсан байдаг. Манай сайтын ковер дуу булангаар ‘Knockin’ on Heaven’s Door’ дууны ковер хувилбарыг танилцуулах болно. 

Одоо бүгдээрээ хамтдаа  ‘Knockin’ on Heaven’s Door’ дууны хамгийн анхны хувилбар болох Боб Диланы дуулсан хувилбараар нь сонсоцгооё.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл