Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ.
"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна.
"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.
Guns n’ Roses, ‘Sweet Child O’Mine’
Алдарт Guns n’ Roses хамтлагийн хамгийн анхны Appetite for Destruction цомгийн гурав дахь сингл болсон ‘Sweet Child O’Mine’ дуу нь 1988 онд анх нийтэд цацагдаж байжээ. Уг дуу мэдээж Биллбордын жагсаалтыг тэргүүлж супер хит болж чадсан юм. Энэ дуу бүтсэн түүх нь маш энгийн: Хамтлагийн гоцлол гитарчин Слаш бэлтгэлийн үеэр санамсаргүй аяз тоглож түүнийг нь сонссон дуучин Акс Роос үг бичиж эхэлсэн гэдэг. Дууны шүлгийг Акс Роос өөрийн найз охин Эрин Эвэрлидээ зориулан бичсэн байна. ‘Sweet Child O’Mine’ маш алдрыг хүртэж байсны зэрэгцээ дижитал хувилбар нь 2012 онд 3 сая орчим хувь интернэтээр зарагдсан байдаг.