Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №234 Roy Orbison, ‘Only the Lonely’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №234 Roy Orbison, ‘Only the Lonely’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Roy Orbison, ‘Only the Lonely’

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн сүлд дуу болтлоо хит болж чадсан "Oh Pretty Woman" дууг зохиож дуулсан Рой Орбисон болон уг дууны ковер хувилбаруудыг бид өмнө нь сонсогчдодоо зориулж байсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Алдарт дуучин Рой Орбисоны хамгийн анхны хит "Only the Lonely" дуу нь 1960 онд зохиогдож байжээ. Нийтэд цацагдсаны дараа Америкт болон Англид хит жагсаалтуудыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж байсан байна. Анх энэ дууг Рои Орбисон өөрөө дуулах бус тухайн үед нэр алдартай байсан Элвис Пресли, the Everly Brothers хамтлагт зарах зорилготой байсан гэдэг. Гэвч тэрээр өөрөө дуулахаар шийдсэн нь буруу шийдвэр байгаагүй юм. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл