Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №245 Elton John, ‘Rocket Man’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №245 Elton John, ‘Rocket Man’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Elton John, ‘Rocket Man’

Домогт дуучин Элтон Жоны хэд хэдэн дуу "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтаж байгаа нь зүйн хэрэг юм. Өнөөдөр бас нэгэн гайхалтай дууг нь та бүхэндээ танилцуулж байна. Дуучин Элтон Жоны 1972 оны Honky Château цомогт багтсан Rocket Man дуу нь одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуунуудын нэг хэвээр байгаа юм. Өнгөрсөн жилийн судалгаагаар уг дууг дижитал хувилбараар 400.000 хувь интернэтээс татаж авсан гэсэн тоо баримт байдаг. Энэ онд дуучин Элтон Жоны тухай өгүүлэх Rocket Man уран сайхны кино нээлтээ хийх юм.

Rocket Man дууны видео клипний хийц үнэндээ богино хэмжээний кино шиг болсон байдаг. 2017 оны Каннын кино наадмаас шилдэг эвлүүлгийн шагналыг хүртсэн байна. 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл