Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №278 The Beatles, ‘Something’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №278 The Beatles, ‘Something’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The Beatles, ‘Something’

Домогт Битлз хамтлагийн 1969 оны алдарт Abbey Road цомогт багтсан ‘Something’ дууг хамтлагийн гоцлол гитарчин Жорж Харрисон зохиож байжээ. Жорж Харрисоны дуунууд Пол болон Ленноны дуунуудаас ялгагдахуйц байсан юм. Түүний Битлз хамтлагт зохиож байсан хэд хэдэн хит дуу байдгаас бид бүгдийн сайн мэддэг Here Comes the Sun, While My Guitar Gently Weeps, Something дуунуудыг нэрлэж болох юм. ‘Something’ дууг Жон Леннон: "Abbey Road цомгийн шилдэг дуу" хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү дууг 150 гаруй уран бүтээлчид дахин ковер хийн дуулсан байдаг нь Битлз хамтлагийн Yesterday дууны дараа орох үзүүлэлт юм. ‘Something’ дууг домогт Элвис Пресли, Рей Чарлес, Жемс Браун зэрэг дэлхийн одууд ковер хийн дуулсан нь бий. Манай сайтын "Ковер дуу" цуврал булангаар уг дууны ковер хувилбаруудыг танилцуулахаар бэлтгэж буйгаа дуулгахад таатай байна. 

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл