Дэлхийн шилдэг борлуулалттай цомог: Whitney цомог 20 сая хувь борлуулагджээ
Дэлхийн шилдэг борлуулалттай цомог: Whitney цомог 20 сая хувь борлуулагджээ

 

Манай www.livetv.mn/music сайт өнөөдрөөс эхлэн "Дэлхийн шилдэг борлуулалттай цомог" цуврал булангаа эхлүүлж байна. Энэхүү цуврал булангаараа бид дэлхийд хамгийн олон хувь борлуулагдсан шилдэг цомгуудыг танилцуулах юм. 

Whitney Houston "Whitney" цомог

Америкийн домогт дуучин Whitney Houston (1963-2012) уран бүтээлийнхээ карерт хэд хэдэн супер борлуулалттай цомог гаргаж байснаас 1987 оны "Whitney" цомог нь дэлхий даяар 20 гаруй сая хувь борлуулагдсан байна. Уг цомог гарсан даруйдаа Билбордын шилдэг 200 жагсаалтыг 11 долоо хоног тэргүүлсэн шилдэг цомог юм. "Whitney" цомогт бид бүгдийн маш сайн мэдэх "I Wanna Dance with Somebody (Who Loves Me)", "Didn't We Almost Have It All", "So Emotional" зэрэг шилдэг хит дуунууд багтжээ. 30 дахь удаагийн Гремми наадмаас "Оны шилдэг цомог", "Шилдэг эмэгтэй дуучин" зэрэг гурван ч шагналыг хүртсэн байдаг.  

Та бүхнийхээ дурсамжийг сэргээсэн "Whitney" цомгийн супер хит  "I Wanna Dance with Somebody (Who Loves Me)" дууг зориулж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл