Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №287 Stevie Wonder, ‘You Are the Sunshine of My Life’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №287 Stevie Wonder, ‘You Are the Sunshine of My Life’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Stevie Wonder, ‘You Are the Sunshine of My Life’

Америкийн домогт дуучин, хөгжимчин, дуу зохиогч Стевланд Харвэй Моррисыг бид бүхэн тайзных нь нэр буюу Стив Вондер нэрээр нь андахгүй мэднэ. Төрөлхийн хараагүй тэрээр 25 удаа Гремми наадмаас шагнал хүртэж, 100 гаруй сая хувь цомог борлуулж, шилдэг хит дуунуудыг зохиож, дуулсан хорьдугаар зууны хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг юм. Дөрвөн настайгаасаа сүмийн найрал дуу дуулж, төгөлдөр хуур, аман хуур, бөмбөр зэрэг хэд хэдэн хөгжмийн зэмсэг тоглож сурсан байдаг. Тэрээр 11 насандаа Мотown дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж уран бүтээлийн карерээ эхлүүлж байсан байна. 

Стив Вондерийн супер хитүүдийн нэг алдарт ‘You Are the Sunshine of My Life’ дуу нь түүний гурав дахь Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн сингл юм. Мөн түүнчлэн дуулсан дуучиндаа Гремми наадмаас шилдэг эрэгтэй дуучин шагналыг авч ирсэн дуу юм.   

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл