Олимпийн наадмын нээлтэд ковер хувилбар нь дуулагдсан "Come Together"
Олимпийн наадмын нээлтэд ковер хувилбар нь дуулагдсан "Come Together"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар алдарт "Come Together" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Come Together"

Алдарт "Come Together" дуун дээр маш олон ковер хувилбар гарч ковер дуу бүр нь хит болж чухам аль нь анхдагч хувилбар болох хэний дуу болох нь ч бүдгэрэх хүртлээ олонд хүрсэн байдаг. 1969 онд домогт Битлз хамтлагийн Жон Леннон, Пол Маккартни нар дууг зохиож тэдний алдарт Abbey Road цомогт нь орсон байдаг. Энэ дуу зохиогдсон түүх нь өөрөө их сонирхолтой юм. АНУ-ын сонгуулийн компанит ажилд зориулагдсан захиалгат дуу юм. Хожмоо дууны үг нь Ленноныг шүүхэд дуудагдахад хүрсэн байдаг. Учир юу гэвэл Америкийн дуу зохиогч Чак Берри өөрийн 1956 онд зохиогдсон You Can't Catch Me дууны үгийг ашигласан хэмээн Леннонтой заргалдсан байдаг. 

Ингээд хамтдаа 1969 оны Битлз хамтлагийн дуулсан хувилбарыг хүлээн авч сонсоцгооё. 

1978 онд Америкийн домогт Aerosmith хамтлаг "Come Together" дууг ковер хийн дуулсан нь тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьж Aerosmith хамтлагийн шилдэг дуу болон хувирсан юм.  

1995 онд Попын хаан Майкл Жексон "Come Together" дууны ковер хувилбарыг History цомогтоо оруулсан нь мөн л хит болсон юм. Гэвч дууны бичлэгийг бүр өмнө нь буюу 1988 онд Moonwalker кинондоо зориулан Жон Ленноны хүү Sean Lennon-той хамтран дуулж бичүүлсэн байсан юм. 

Алдарт Arctic Monkeys хамтлаг 2012 онд Лондон-2012 Олимпийн их наадмын нээлтийн ёслол дээр "Come Together" дууг өөрсдийн хувилбараар ковер хийн дуулсан нь бас л өвөрмөц болсон юм. 

2000 онд Английн домогт дуучин Элтон Жонн аялан тоглолтоороо "Come Together" дууг ковер хийн дуулж байсан байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл