Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №490 Coldplay, ‘Clocks’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №490 Coldplay, ‘Clocks’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №490 Coldplay, ‘Clocks’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№490 Coldplay, ‘Clocks’

Британийн альтернатив рок Колдплей хамтлаг 1996 онд байгуулагдсан цагаасаа хойш гурван ч удаа нэрээ сольсоны эцэст Coldplay нэрэн дээрээ тогтжээ. Анх хамтлагаа "Pectoralz" нэртэйгээр байгуулж  Гай Бэрриман хамтлагт басс гитарчнаар орж, хамтлагийн нэрээ Starfish болгон өөрчилсөн байдаг. Улмаар 1998 онд Coldplay нэрээрээ анхны "Safety" цомгоо гаргаж байжээ. Тэд өнөөдрийг хүртэл 200 гаруй       

Колдплэй дэлхий даяар 100 сая гаруй цомог болон дуугаа борлуулаад байгаа нь тэднийг дэлхийн бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн нэг болгожээ. Мөн "Rolling Stone" сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар Coldplay 2000аад оны (2000-2009) оны шилдэг хамтлагуудын 4-р байранд нэрлэгдэж байжээ.

Хамтлагийн хоёрдахь студийн цомог болох "A Rush of Blood to the Head" цомог нь Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг "Оны шилдэг бичлэг" номациар хүртэж байжээ. Уг цомгийн гуравдахь сингл "Clocks" дуу цомгийн гол дуу болж хувирсан юм. Энэхүү дууг youtube суваг дээр одоогоор 255 сая гаруй удаа үзсэн байна.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл