Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №491 Joan Jett & the Blackhearts I Love Rock 'n' Roll
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №491 Joan Jett & the Blackhearts I Love Rock 'n' Roll
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №491 Joan Jett & the Blackhearts I Love Rock 'n' Roll

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№491 Joan Jett ‘I Love Rock ‘N Roll’

Америкийн рок дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Жоан Жеттийг "Рок н Роллын хатан хаан" бас "Панк хөгжмийн загалмайлсан эх" ч хэмээн өргөмжилдөг байна. 2015 онд Жоан Жетт болон Blackhearts хамлагийг Рок Н Роллын алдарын танхимд залсан байдаг. 

"I Love Rock 'n Roll" дууг 1975 онд Алан Мерилл зохиож дуулж бичүүлсэн байдаг бол 1982 онд Жоан Жетт дахин сэргээж дуулсан нь Billboard жагсаалтыг долоон долоо хоногийн турш тэргүүлж байсан аж. Энэ дууг сүүлд 2002 онд поп дуучин Бритни Спийрс дуулсан байдаг нь бас тухайн цаг үедээ хит болж байсан юм. 2008 онд электроник техно урсгалын дуучид болох Алекс Гаудино болон Жесон Рооний нар бас нэгэн шинэ хувилбараар дахин амьдруулсан нь шилдэг дууны жагсаалтыг хэсэгтээ тэргүүлсэн байдаг. 

 Өнөөдөр та бүхэндээ энэхүү дууны олонд танигдсан 4 хувилбарыг хүргэж байна. 

1975 оны Алан Мерилл Arrows хамтлагтай дуулсан "I Love Rock 'n Roll" дууны анхны хувилбар:

1982 онд Жоан Жет Blackhearts хамтлагтай дуулсан "I Love Rock 'n Roll" дууны анхны хувилбар: Энэхүү хувилбар нь Бүх цаг үеийн шилдэг 500 дуу жагсаалтын №491-т орсон юм. 

2002 онд поп дуучин Бритни Спийрс дуулсан хувилбар:

 2008 онд Алекс Гаудино болон Жесон Рооний нарын хувилбар:

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл