Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №492 Gloria Gaynor, ‘I Will Survive’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №492 Gloria Gaynor, ‘I Will Survive’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№492 Gloria Gaynor, ‘I Will Survive’

Америкийн домогт дуучин Глориа Гейнорыг диско хөгжмийн эрин үеийн ‘I Will Survive’ дуугаар нь дэлхий андахгүй. Түүний энэ дуу 1979 оны шилдэг 100 дууг тэргүүлж байжээ. Мөн Глориа Гейнорын "Never Can Say Goodbye", "Let Me Know (I Have a Right)", "I Am What I Am" дуунууд ч 70, 80-аад оны хит дуунууд юм.

Тэрээр 1949 онд Нью Жерси мужид төрсөн бөгөөд түүний аав нэгэн хамтлагт үкүлэлэ болон гитар хөгжим тоглодог байсан байна. Түүний бага нас хөгжимтэй салшгүй холбоотой байснаа ийн дурсан ярьсан байдаг "Миний бага нас хөгжим эгшиглэсэн он жилүүд байлаа. Манай гэрийнхэн намайг дуулж чадна гэдэг итгэдэггүй байсан юм.". Тэрээр 5 ахтай байсан ба ах нар нь хамтлагт дуулдаг байсан байна. 

‘I Will Survive’ дуу нь дэлхий даяар 14 сая хувь борлогдсон диско хөгжмийн сүлд дуу юм. Анх гарсан даруйдаа Billboard болон Английн хөгжмийн UK Singles Chart жагсаалтыг хэдэн долоо хоног дараалан тэргүүлж байсан юм. 

Энд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэхэд ‘I Will Survive’ дууг ижил хүйстнүүд өөрсдийн сүлд дуу хэмээн зарлаж байсан байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл