Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №493 MGMT, ‘Time to Pretend’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №493 MGMT, ‘Time to Pretend’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №493 MGMT, ‘Time to Pretend’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№493 MGMT, ‘Time to Pretend’

Америкийн инди рок урсгалын гол төлөөлөгч болох МGMT хамтлаг нь 2002 онд байгуулагдсанаасаа хойш 4 студийн цомог гаргасан байдаг. Анхны цомгоо 2007 онд "Oracular Spectacular" нэртэйгээр гаргасан байна. Уг цомгийн хамгийн эхний сингл болох "Time to Pretend" дуу нь цомог гарахаас бүүр өмнө нь буюу 2005 онд анх бичигдсэн байсан боловч цомогт зориулж дахин бичлэгт оруулсан байна. Энэ дууны талаар нэгэн сонирхолтой түүх өгүүлэхэд маш олон кинон дээр эгшиглэдэг байна. Тухайлбал: Инээдмийн "Sex Drive", мөн л инээдмийн "How to Lose Friends & Alienate People" кинонууд болон Марвелийн бүтээл "Spider-Man: Homecoming",  "Alice in Wonderland" кинонуудын сурталчилгааны трейлэр дээр эгшиглэдэг байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл