Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №494 R. Kelly, ‘Ignition (Remix)’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №494 R. Kelly, ‘Ignition (Remix)’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №494 R. Kelly, ‘Ignition (Remix)’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№494 R. Kelly, ‘Ignition (Remix)’

Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, продьюсер Роберт Силвестер Келли нь 1993 оноос R&B урсгалаар дуулж эхэлсэн бөгөөд хамгийн анхны цомгоо "12 Play" нэртэйгээр гаргаж байжээ. Түүний супер хит дуу болох "I Believe I Can Fly" дуу нь Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг гурван удаа хүртэж байсан юм. Келли нь дуу хөгжмийн салбараас хамгийн анхны мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болсон байдаг юм. Тэрээр нийт 12 студийн цомог гаргаж 75 сая гаруй хувь борлуулсан нь түүнийг ерээд оны R&B урсгалын хамгийн тод од болохыг илтгэж буй хэрэг юм. 

Ignition дууны ремикс хувилбар нь 2003 онд түүний гаргасан 6 дахь студийн цомог болох Chocolate Factory цомогт орсон юм. Энэ дуу нь гарсан даруйдаа Billboard Hot 100 жагсаалтыг таван долоо хоногийн турш тэргүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь энэ дууны үндсэн хувилбарыг сонсогчид төдийлөн таашаагаагүй байдаг. 

Одоогийн байдлаар Ignition дууны ремикс хувилбарын видео клипийг Youtube суваг дээр 180 сая гаруй удаа үзээд байгаа юм байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл