Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №495 The Rolling Stones, ‘Brown Sugar’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №495 The Rolling Stones, ‘Brown Sugar’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№495 The Rolling Stones, ‘Brown Sugar’

 

"Brown Sugar" дуу нь Роллинг Стонес хамтлагийн 1971 оны "Sticky Fingers" цомгийн эхний сингл дуу юм. Уг дуу гарсан даруйдаа Америк болон Канадад шууд хит парадын жагсаалтыг тэргүүлсэн бол Англи, Ирландад хоёрдугаар байранд орсон байна. Энэ дуутай холбоотой нэгэн сонирхолтой түүх байдаг ба амьд тоглолтын үеэр дуулагдахад Мик Жаггер дууны үгэнд өөрчлөлт оруулан дуулсан нь амьд тоглолтын бичлэг дээр хадгалагдан үлдсэн байдаг. Энэ өөрчлөлт нь: "Just like a young girl should" гэдэг хэсгийг "Just like a young man should." болгон өөрчилснөөс гадна "Hear him whip the women just around midnight" гэдэг хэсгийг "You shoulda heard him just around midnight." болгон өөрчилж дуулсан байдаг. 

Энэхүү "Brown Sugar" дуу нь дараах шилдгийн шилдэг жагсаалтуудад багтсан байдаг. 

• Бүх цаг үеийн шилдэг 100 дуучин: Mick Jagger

• Бүх цаг үеийн шилдэг 100 гитарчин: Keith Richards

• Бүх цаг үеийн шилдэг хамтлаг: Rolling Stones хамтлаг

• Бүх цаг үеийн шилдэг 500 цомог: Rolling Stones хамтлагын Sticky Fingers цомог

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл