Хагас тэрбум ам.долларын орлого олсон тоглолт
Хагас тэрбум ам.долларын орлого олсон тоглолт

Үзэгч сонсогчдынхоо амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол домогт Металлика хамтлагийн 2019 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Англи улсын Манчестер хотын алдарт Эдихад цэнгэлдэхэд тоглосон тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Металлика: WorldWired Tour

Домогт Металлика хамтлаг хамгийн сүүлд буюу 2016 онд "Hardwired... to Self-Destruct" цомгоо гаргаж уг цомгийнхоо аялан тоглолтыг дэлхий даяар хийж эхэлсэн байдаг. Энэхүү аялан тоглолтын хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 139 удаа тоглогдож 462.9 сая ам.долларын орлого олсон нь бүх цаг үеийн хамгийн их орлого олсон аялан тоглолтуудын тэргүүн эгнээнд бичигдэж байна. Өнөөдөр хөгжим сонирхогчдынхоо хүртээл болгож энэхүү тоглолтыг 40 гаруй мянган хүн үзэж 4.5 сая ам.долларын орлого олсон томоохон тоглолт юм. Ташрамд сонирхуулахад алдарт Этихад цэнгэлдэх нь хамгийн ихдээ 54.693 үзэгч нэг дор цуглаж байсан нь 2016 оны хоёрдугаар сард Премиер лигийн Манчестер Сити болон Лиестер Сити багуудын тоглолт байлаа.  

Энэхүү тоглолтод шинэ цомгын дуунуудаас гадна “The Unforgiven,” “One,” “Master of Puppets,” “Nothing Else Matters”, “Enter Sandman" зэрэг шилмэл бүтээлүүд нь эгшиглэсэн байдаг. Хэдийгээр аялан тоглолт нь цар тахлын тархалтын улмаас 2019 оны сүүлээр бүрэн цуцлагдсан ч тун удахгүй АНУ-д үргэлжлүүлэн тоглох болсноо хамтлагийн зүгээс мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл