Дуучин Шерт зориулсан хүндэтгэлийн тоглолт
Дуучин Шерт зориулсан хүндэтгэлийн тоглолт

Хөгжим мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайт үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралын энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ.

 

Америкийн нэгдсэн улс жил бүрийн эцэст Америкийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн тоглолт Кеннеди ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн дуурийн театрт болдог ба 2018 онд "Попын дарь эх" өргөмжлөлт дуучин Шер /Шерилин Саркисиан/, нэрт төгөлдөр хуурч Филип Гласс, Америкийн каунтры дуучин Реба МакЭнтайр, жазз саксафончин Вейн Шортер, Хамилтон мюзыклын уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлсэн байдаг. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо өвөрмөц хоолойгоор нэгэн цагт дэлхий нийтийг байлдан дагуулж асан дуучин, жүжигчин Шер буюу Шерилин Саркисианд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зориулахаар бэлтгэлээ. Дуучин Шер нь карьерийнхээ туршид 100 гаруй сая хувь пянз борлуулсан бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр 1963 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг ба өнгөрсөн хугацаанд Гремми, Эмми, Алтан бөмбөрцөг тэр ч бүү хэл Каннын наадмаас ч шагнал хүртэж байжээ. 

2018 онд түүнд Кеннедигийн нэрэмжит шагнал гардуулах ёслол дээр нэрт дуучин Адам Ламберт, Синди Лаупер нар түүнд хүндэтгэл үзүүлэн түүний дуунуудыг ковер хийн дуулсан байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл