"Таны заавал сонсох 500 цомог" №10 "The Miseducation of Lauryn Hill"
"Таны заавал сонсох 500 цомог" №10 "The Miseducation of Lauryn Hill"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Lauryn Hill, 'The Miseducation of Lauryn Hill'

Гарсан он: 1998 он
Төрөл: Нео соүл, R&B, Хип Хоп
Үргэлжлэх хугацаа: 69:20
Лэбэл: Ruffhouse, Columbia

1990-ээд оны үед дэлхийн нийтийг байлдан дагуулж асан алдарт "Fugees" хамтлаг карьерийнхээ туршид хоёр цомог гаргаж Греммигээс хүртэл шагнал хүртэж байжээ. "Fugees" хамтлагийн нэрийг сонссон даруйд алдарт "Killing Me Softly" дуу нь чихэнд тань сонсогдож байгаа биз? Хэдийгээр энэхүү дуу нь тэдний өөрсдийнх нь дуу биш ч тус хамтлагийн нэрийн хуудас болтлоо алдаршсан супер ковер байлаа. 

"Fugees" хамтлагийн нэр их сонирхолтой түүхтэй. Англи хэлний "refugees" буюу "Дүрвэгсэд" гэдэг үгний товчлолоос үүдэлтэй нь тус хамтлагийн хоёр гишүүн болох Жан, Мишель нар нь Гаити үндэстэн байсан юм.  

Өнөөдөр тус хамтлагийн дуучин, реппер Лаурин Хиллийн анхны бие даасан цомог болох 'The Miseducation of Lauryn Hill' цомгийг танилцуулах юм. 1997 онд "Fugees" хамтлаг тарсны дараа хамтлагийн гишүүд тус тусдаа ганцаарчилсан уран бүтээлээ туурвих болсон ба 1998 онд Лаурин Хиллийн гаргасан цомог жинхэнэ тэсрэлт болж чадсан байна. Худалдаанд гарсан даруйдаа Биллбордын шилдэг 200 жагсаалтыг тэргүүлэхийн сацуу эхний долоо хоногтоо хагас сая гаруй хувь борлуулагджээ. Энэхүү амжилт нь эмэгтэй уран бүтээлчдийн хувьд шинэ дээд амжилт байсан юм. Мөн түүнчлэн 'The Miseducation of Lauryn Hill' цомог 41 дэх удаагийн Гремми наадамд 10 номинацид нэр дэвшиж таван төрөлд шагнал хүртсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй том амжилт байлаа. 

Цомгийн дуунуудын голлох сэдэв нь мөнхийн сэдэв болох хайр дурлалаас гадна хуучин "Fugees" хамтлагийнхаа дотоод зөрчилдөөнийг ч дурдсан байдаг. Хамгийн эхний сингл болох "Doo Wop (That Thing)" дуу нь мөн л супер хит болохын сацуу олон олон амжилтыг дагуулжээ. Дуу нь Гремми наадмаас шагнал хүртэж видео клип нь MTV Video Music Award наадмаас оны шилдэг видео клип шагналыг хүртсэн анхны хип хоп дууны клип болжээ. 

Эрхэм сонсогч та 'The Miseducation of Lauryn Hill' цомгийг өнөөдөр заавал сонсож үзэхийг манай сайтын зүгээс санал болгож байгаа ба манай сайтын "Онлайн радио 24/7" буланд бүрэн эхээрээ орсон байгаа болно. 

'The Miseducation of Lauryn Hill'

1. "Intro" 0:47
2. "Lost Ones" 5:33
3. "Ex-Factor" 5:26
4. "To Zion" 6:08
5. "Doo Wop (That Thing)" 5:19
6. "Superstar" 4:56
7. "Final Hour" 4:15
8. "When It Hurts So Bad" 5:42
9. "I Used to Love Him" 5:39
10. "Forgive Them Father" 5:15
11. "Every Ghetto, Every City" 5:14
12. "Nothing Even Matters" 5:49
13. "Everything Is Everything" 4:58
14. "The Miseducation of Lauryn Hill" 4:17

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл