100 кино-100 дуу: Flashdance... What a Feeling
100 кино-100 дуу: Flashdance... What a Feeling

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

Flashdance... What a Feeling

Киноны нэр: "Flashdance"
Дууны нэр: "Flashdance... What a Feeling"
Дуу зохиогч: Кейф Форсей (үг), Жиоржио Мородер (ая) 

Кино шүүмжлэгчдээс олигтой үнэлгээ авч чадаагүй ч 200 гаран сая ам.долларын цэвэр ашиг олсон гайхалтай нэгэн кино бол романтик, драмын "Flashdance" кино юм. Тус кино нь 1983 онд АНУ-д хамгийн их ашиг олсон гурван киноны нэг болсон байдаг. Мөн түүнчлэн Оскарын наадмын гурван төрөлд (шилдэг зураглаач, шилдэг найруулагч, шилдэг дуу) нэр дэвшиж "Flashdance... What a Feeling" дуугаар оскарын наадмын шагнал хүртсэн байна. Яг л тэрхүү дууг нь өнөөдөр онцлон танилцуулж байна. 

"Flashdance... What a Feeling" дуу нь тухайн үедээ "Биллбордын шилдэг 100" жагсаалтыг зургаан долоо хоногийн турш тэргүүлж байжээ. Тэр ч бүү хэл 1983 оны хамгийн удаан хугацаанд шилдгүүдийн жагсаалтад эрэмбэлэгдсэн дуугаар тодорсон байна. Энэхүү дууны продьюсер Кейф Форсейгээс гадна дууг дуулсан дуучин Ирене Кара мөн хамт бичсэн байдаг. Дуучны хувьд өөрөө дуу зохиохоос гадна мэргэжлийн бүжигчин байсан нь дууны үгийг зохиоход ихээхэн давуу талтай байсан ажээ. 

"Flashdance... What a Feeling" дууны маш олон ковер хувилбар байдгаас хамгийн алдартай нь 2005 онд Австрийн "Global Deejays" хамтлагийн ковер хувилбар юм. Мөн түүнчлэн DJ BoBo, Японы дуучин Мики Асакура нарын хувилбар бас их алдрыг олсон байдаг. 

 

"Flashdance" киноны танилцуулга: 

 

Дараагийн дугаарт 1955 онд бүтээгдсэн "Blackboard Jungle" киноны "Rock Around the Clock" дууг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл