100 кино-100 дуу: Beauty and the Beast
100 кино-100 дуу: Beauty and the Beast

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

Beauty and the Beast

Киноны нэр: "Beauty and the Beast"
Дууны нэр: "Beauty and the Beast"
Дуу зохиогч: Ховард Ашман (үг), Алан Менкен (ая) 

1991 онд гарсан Диснейн суут бүтээлүүдийн нэг болох "Beauty and the Beast" хүүхэлдэйн кино нь Франц үлгэрээс сэдэвчlэн бүтээгджээ. Уолт Дисней компаниас энэхүү хүүхэлдэйн киног анх 1930-аад оны үед бүтээхээр зорьж байсан ч бүтэлгүйтэж байсан аж. Өнөөдөр бидний танилцуулах гэж "Beauty and the Beast" киноны дууг тус киноны ерөнхий продьюсерээр ажилласан Ховард Ашман зохиосон бөгөөд тэрээр киногоо гарахаас зургаан сарын өмнө ДОХ-ын халдварын улмаас нас барсан тул киног түүнийг дурсгалд зориулан гаргасан байна. 

Кино нь нийт 25 сая долларын өртгөөр бүтээгдсэн ч 440 сая долларын орлого олж кино наадмуудаас том том шагналуудыг хүртсэн байдаг. Тухайлбал "Алтан бөмбөрцөг" наадмаас "Шилдэг кино", "Хөгжимт, инээдмийн шилдэг кино" шагналыг хүртсэн анхны хүүхэлдэйн кино болжээ. Мөн түүнчлэн 64 дэх удаагийн Оскарын наадмын "Шилдэг кино" төрөлд нэр дэвшсэн анхны хүүхэлдэйн кино болсон байдаг. 

"Beauty and the Beast" хүүхэлдэйн киноны дууны тухайд хатагтай Поттсын дүрд дуу оруулсан жүжигчин Амма Томпсон дуулсан байдаг ба киноны сурталчилгааны хэлбэрээр Канgдын дуучин Селин Дион, Пийбо Брайсон нар дуэт хэлбэрээр дуулж сингл болгон гаргасан байдаг. Энэхүү сурталчилгааны сингл хувилбар нь ч маш их амжилтыг олсныг дурдах хэрэгтэй. 

 

"Beauty and the Beast" киноны танилцуулга: 

 

Дараагийн дугаарт 1983 онд бүтээгдсэн "Flashdance" киноны "Flashdance... What a Feeling" дууг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл