100 кино-100 дуу: "I Will Always Love You"
100 кино-100 дуу: "I Will Always Love You"

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

 "I Will Always Love You"

Киноны нэр: "The Bodyguard"
Дууны нэр: "I Will Always Love You"
Дуучин: Уитни Хьюстон
Дуу зохиогч: Доллы Партон

Нэрт жүжигчин Кевин Костнер, дуучин Уитни Хьюстон нарын тоглосон "The Bodyguard" кино 1992 онд дэлгэцнээ гарсан ба дэлхий нийтийг байлдан дагуулж тухайн ондоо хамгийн өндөр ашиг орлого олсон кинонуудын хоёрдугаарт жагссан байна. (эхний байранд Алладин хүүхэлдэйн кино 500 сая ам.долларын ашиг олсон). "The Bodyguard" кино нийт 411 сая ам.долларын ашиг олсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг, орлоготой кино жагсаалтын 10 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. 

Тус кино дээрх амжилтыг олоход киноны дуу чухал нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал гол дүрд нь тоглож өөрөө бүх дуугаа дуулсан дуучин Уитни Хьюстоны бүх цаг үеийн хит "I Will Always Love You", "I Have Nothing", "Run to You" дуунууд бүхий киноны дууны цомог нь 45 сая гаруй хувь борлуулагдсан байдаг. Энэ нь бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан киноны дууны цомгоор нэрлэгдсэн байна. Өнөөдрийн танилцуулж буй  "I Will Always Love You" дуу нь Гремми наадмаас киноны дуу төрөлд шагнал хүртжээ. 

"I Will Always Love You" дуу нь Уитни Хьюстоны өөрийн дуу нь биш бөгөөд анх 1973 онд Доллы Партоны зохиож дуулж байжээ. Энэ талаар манай сайтын "Ковер дуу" булангаар дэлгэрэнгүй мэдээлж байлаа. (Анхны хувилбараасаа давсан амжилтыг олсон ковер дуу мэдээллийг ЭНД дарж уншина уу)

"The Bodyguard" киноны дуунууд бүхий цомог нь үнэхээр нэг ч дууг нь алгасалгүй сонсох цомог төрөлд багтах ба та манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас бүхэлд нь сонсох боломжтой. 

"The Bodyguard" киноны танилцуулга: 

 

Дараагийн дугаарт 1991 онд бүтээгдсэн "Beauty and the Beast" хүүхэлдэйн киноны "Beauty and the Beast" дууг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл