"Таны заавал сонсох 500 цомог" №16 The Clash, 'London Calling'
"Таны заавал сонсох 500 цомог" №16 The Clash, 'London Calling'

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Clash, 'London Calling'

Гарсан он: 1979 он
Төрөл: Рок, Пост панк, Панк рок
Үргэлжлэх хугацаа: 65:07
Лэбэл: CBS, Epic

British punk rock урсгалын гол төлөөлөгч болох "The Clash" хамтлаг 1976 онд Английн Лондон хотноо байгуулагдаж байжээ. Тэд 1977 онд хамтлагийн нэрээрээ гаргасан хамгийн анхны цомгоороо дэлхийд танигдаж эхэлсэн юм. "The Clash" хамтлаг 10 жилийн хугацаанд оршин тогтнохдоо студийн зургаан цомог гаргасан байдаг.

Магадгүй тэдний хамгийн алдартай цомог нь өнөөдөр бидний танилцуулах 1979 онд гаргасан студийн гурав дахь "London Calling" хэмээх хос цомог байж мэднэ. 

"The Clash" хамтлаг 1978 онд "Give 'Em Enough Rope" цомгоо гаргаснаас хойш панк рок чиглэлийн уран бүтээлээсээ татгалзах болж илүүтэй рок н ролл урсгалыг сонирхож болжээ. Хоёр дахь цомгоо гаргасны дараагаар "The Clash" хамтлаг ямар нэгэн лебельд харьяалагдахаа больсон нь тэдний уран бүтээлүүд илүү чөлөөтэй болж хамтлагийн гишүүдийн ур чадвар ч илт сайжрахад том түлхэц болсон байна.  

Студийн гурав дахь "London Calling" цомог нь 19 дуунаас бүрдэх ба хамгийн эхний сингл болох  цомгийн нэрээр нэрлэгдсэн "London Calling" дуугаа цомог худалдаанд гарахаас ердөө долоо хоногийн өмнө нийтэд цацсан байдаг. Төлөвлөсөн ёсоор "London Calling" дуу жинхэнэ тэсрэлт болж цомгийн борлуулалтад сайнаар нөлөөлсөн байна. Яах ч аргагүй "London Calling" дуу нь хамтлагийн нэрийн хуудас болсон онцгой бүтээл нь юм. Уг дуунд өгүүлж буй үзэл, санаа нь хүмүүс шууд хүрсэн байдаг ба цөмийн дайны аюулыг анхааруулж, энх тайвныг уриалсан байна. Шүлгээс гадна тэдний пост-панк хэмнэл, цахилгаан гитарын төгс хослол дууг бүрэн амилуулж чадсан юм. 

'London Calling'

А тал:

1. "London Calling" 3:19
2. "Brand New Cadillac" 2:09
3. "Jimmy Jazz" 3:52
4. "Hateful" 2:45
5. "Rudie Can't Fail" 3:26

В тал:

1. "Spanish Bombs" 3:19
2. "The Right Profile" 3:56
3. "Lost in the Supermarket" 3:47
4. "Clampdown" 3:49
5. "The Guns of Brixton" 3:07

С тал:

1. "Wrong 'Em Boyo" 3:10
2. "Death or Glory" 3:55
3. "Koka Kola" 1:46
4. "The Card Cheat" 3:51

D тал:

1. "Lover's Rock" 4:01
2. "Four Horsemen" 2:56
3. "I'm Not Down" 3:00
4. "Revolution Rock" 5:37
5. "Train in Vain" 3:09

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл