"Таны заавал сонсох 500 цомог" №29 The Beatles, "White Album"
"Таны заавал сонсох 500 цомог" №29 The Beatles, "White Album"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Beatles, "White Album"

Гарсан он: 1968 он
Төрөл: Рок, поп
Үргэлжлэх хугацаа: 93:33
Лэбэл: Apple

Домогт Билтз хамтлагийн цорын ганц хос цомог болох "The Beatles" буюу бидний нэрлэж заншсанаар "цагаан цомог" 1968 онд гарч байжээ. Цомогт багтсан ихэнх дууг 1968 оны гурав, дөрөвдүгээр сард Энэтхэгт бясалгалын курст бичсэн байдаг. Тавдугаар сараас нь Лондон хотноо цуглаж бичлэгийн ажилдаа орсон ч хамтлагийн дотоод уур амьсгал хурцдаж, продюсер Жорж Мартин гэнэтийн амралтаа авч, хөгжмийн инженер Жеофф Эмерик ажлаас гарч, Ринго Стар хамтлагаасаа түр хөндийрсөн зэрэг хүндхэн нөхцөл байдал дунд бичлэг хийгдсэн байна. Цомогт орсон дуунуудын ихэнхийг нь акустик гитар дээр зохиосон бөгөөд I Will, Julia, Blackbird, Mother Nature's Son зэрэг дуунуудыг бичлэгт акустик хувилбараар нь оруулсан байдаг. 

Цагаан цомгоос нэг ч дууг сингл хэлбэрээр гаргаагүй ч Битлз хамтлагийн шүтэн бишрэгчдийн хувьд цомогт багтсан 30 дуу нь бүгд агуу бүтээлүүд юм. Хөгжим судлаачид ч тус цомгийг бүх цаг үеийн хамгийн агуу цомгоор нэрлэх нь бий. Мөн тэдний үзэж буйгаар цагаан цомогт рок н ролл, блюз, фолк, каунтри, регги, хард рок зэрэг хөгжмийн маш олон төрлийн дуунууд багтсан гэж үздэг байна. 

Хамтлагийн продюсер Жеорж Мартин, Ринго Старр нар хос цомог гаргахын эсэргүүцэж хоёр тусдаа цомог гаргах саналтай байсан ч уг санал нь дэмжигдээгүй гэдэг. 

Цомгийн хавтас нь цагаан дэвсгэр дээр зөвхөн The Beatles хэмээн товойлгон бичсэн байдаг нь өмнөх "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" цомгийн өнгөлөг дизайнаас эрхгүй ялгагдах содон дизайнтай болсон байдаг. 

Энэхүү нийтлэлийг өгүүлэгчийн хувьд цомогт багтсан бүх дууг "эгшиглүүлэх" хүсэлтэй байгаа хэдий ч цомгийн тал бүрээс нэг дууг онцлон сонгохоор шийдлээ. 

А тал: 

1. "Back in the U.S.S.R." McCartney 2:43
2. "Dear Prudence" Lennon 3:56
3. "Glass Onion" Lennon 2:18
4. "Ob-La-Di, Ob-La-Da" McCartney 3:08
5. "Wild Honey Pie" McCartney 0:52
6. "The Continuing Story of Bungalow Bill" Lennon, with Yoko Ono 3:14
7. "While My Guitar Gently Weeps" (George Harrison) Harrison 4:45
8. "Happiness Is a Warm Gun" Lennon 2:47

 А талаас Жорж Харрисоны зохиосон "While My Guitar Gently Weeps" дууг онцлон сонгож байна. Харрисон энэхүү дуугаа бичүүлэхдээ өөрийн найз Эрик Клаптоныг урьж тоглуулсан ба Эрик Клаптон бичлэгт орохдоо ашигласан гитараа Жорж Харрисонд бэлэглэсэн түүхтэй. Тэрхүү гитар нь Харрисоны алдарт "Lucy" хэмээн гитар байлаа.

 

В тал: 

1. "Martha My Dear" McCartney 2:28
2. "I'm So Tired" Lennon 2:03
3. "Blackbird" McCartney 2:18
4. "Piggies" (Harrison) Harrison 2:04
5. "Rocky Raccoon" McCartney 3:33
6. "Don't Pass Me By" (Richard Starkey) Starr 3:51
7. "Why Don't We Do It in the Road?" McCartney 1:41
8. "I Will" McCartney 1:46
9. "Julia" Lennon 2:57

"Julia" бол Жон Леннон 17 настай байхад нь зам тээврийн ослоор нас барсан ээж Жулиа Леннондоо зориулан бичсэн дуу юм. Энэхүү дуу нь Леннон хамтлагт байхдаа ганцаараа дуулсан цорын ганц дуу юм. 

С тал:

1. "Birthday" McCartney with Lennon 2:42
2. "Yer Blues" Lennon 4:01
3. "Mother Nature's Son" McCartney 2:48
4. "Everybody's Got Something to Hide Except Me and My Monkey" Lennon 2:24
5. "Sexy Sadie" Lennon 3:15
6. "Helter Skelter" McCartney 4:30
7. "Long, Long, Long" (Harrison) Harrison 3:08

"Birthday" дууг Маккартни, Леннон нар хамтдаа зохиосон ба тэд "The Girl Can't Help" хөгжимт инээдмийн киног үзсэнийхээ дараа дуугаа зохиожээ. Мөн түүнчлэн дуугаа дуулахдаа киноны гол дүрийн жүжигчний хоолойгоор дуулах гэж оролдсоноо тэд хожим нь дурсан ярьсан байдаг. 

D тал:

1. "Revolution 1" Lennon 4:15
2. "Honey Pie" McCartney 2:41
3. "Savoy Truffle" (Harrison) Harrison 2:54
4. "Cry Baby Cry" Lennon, with McCartney 3:02
5. "Revolution 9" Speaking from Lennon, Harrison, Ono and George Martin 8:15
6. "Good Night" Starr 3:14

Цомгийн хамгийн сүүлийн дуу болох  "Good Night" дууг Жон Леннон хүү Жулиандаа зориулсан бүүвэйн дуу юм. Жон дуугаа Ринго Старраар дуулуулахыг хүссэн байна. Анхандаа энэхүү дуу нь Ленноны дан акустик гитараар бичигдсэн ч продюсерын саналаар найрал дуу болон хөгжимт оркестроор солигдсон байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл