"Таны заавал сонсох 500 цомог" №32 Beyoncé, "Lemonade"
"Таны заавал сонсох 500 цомог" №32 Beyoncé, "Lemonade"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Beyoncé, "Lemonade"

Гарсан он: 2016 он
Төрөл: R&B
Үргэлжлэх хугацаа: 45:42
Лэбэл: Parkwood, Columbia

90-ээд оны сүүлээр дэлхийн нийтийг байгуулж байсан "Destiny's Child" хамтлагийн ахлагч Бионсе ганцаарчилсан уран бүтээлээ туурвиснаар алдрын оргилд хүрсэн юм. Тэрээр 2003 онд анхны "Dangerously in Love" цомгоо гаргаснаас хойш албан ёсоор студийн зургаан цомог гаргаад байна. Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо түүний хамгийн сүүлд буюу 2016 онд гаргасан "Lemonade" цомгийг танилцуулж байна. 

R&B суурьтай дуучин маань "Lemonade" цомогт регги, блюз, рок, хип хоп зэрэг маш олон төрөл жанрын дууг багтаасан байна. Ерөөс энэхүү цомог Бионсийн карьерийнхээ туршид гаргасан цомгуудаас хамгийн сайн цомог нь болсон гэдгийг хөгжим судлаачид дуу нэгтэйгээр баталдаг. Цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Биллбордын 200 жагсаалтыг тэргүүлэхийн сацуу 485 мянган хувь борлуулагдсан байдаг. Мөн түүнчлэн 59 дэх удаагийн Гремми наадмын есөн номинацид нэр дэвшиж хэд хэдэн шагналыг хүртсэн ч "Oны шилдэг цомог" шагналыг хараахан хүртэж чадаагүй байна. Тухайн жилд "Oны шилдэг цомог" шагналыг Аделийн "25" цомог авсан байдаг. 

"Lemonade" цомог нийт 12 дуунаас бүрдэх ба таван дууг нь сингл хэлбэрээр гаргасан байдаг. Хамгийн эхний бөгөөд цомгийн танилцуулга сингл болох "Formation" дууг цомог худалдаанд гарахаас хоёр сарын өмнө цацсан байна. Уг дууг анх Super Bowl 50 шоуны үеэр олны өмнө дуулж танилцуулсан ба жинхэнэ тэсрэлт болж чадсан байна. Ялангуяа олон нийтийн сүлжээ болох Твиттерээр #BoycottBeyonce", "#IStandWithBeyonce" зэрэг хаштаг нь трэнд болсон юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл