"Таны заавал сонсох 500 цомог" №36 Michael Jackson, "Off the Wall"
"Таны заавал сонсох 500 цомог" №36 Michael Jackson, "Off the Wall"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Michael Jackson, "Off the Wall"

Гарсан он: 1979 он
Төрөл: Диско, Фанк, поп, R&B
Үргэлжлэх хугацаа: 42:28
Лэбэл: Epic, CBS

"Попын хаан" Майкл Жексон 1979 оноос хойш насан эцэслэх хүртлээ (2009 он) нэг л лебелтэй хамтран ажилласан байдаг нь алдарт Epic Records юм. Тэдний хамтын ажиллагааны эхлэл болсон "Off the Wall" цомог нь Майклын тав дахь студийн цомог байлаа. 

1972-1975 оны хооронд Майкл Жексон дөрвөн цомог гаргасан байдаг тэр бүгдэд нь Motown рекордс хамтран ажилласан байна. "Off the Wall" цомгийн хувьд тэрээр өмнөх цомгуудаасаа тэс өөр дуугаралт, уран бүтээлийн эрх чөлөөг эрэлхийлэн лебелээ сольсон гэж үздэг байна. 

"Off the Wall" цомог нийт 10 дуунаас бүрдэх ба "Don't Stop 'Til You Get Enough", "Working Day and Night", "Get on the Floor" зэрэг гурван дууг нь Майкл Жексон өөрөө зохиосон байна. Таван дууг сингл хэлбэрээр цацсанаас хамгийн эхний сингл болох "Don't Stop 'Til You Get Enough" дуу нь "Billboard Hot 100" жагсаалтыг тэргүүлсэн байна. Алдарт "Ben" дуу дээрх жагсаалтыг тэргүүлснээс хойш долоон жилийн дараа дахин дуу нь тэргүүлсэн нь энэ байлаа. 

Хөгжим судлаачдын олонх нь 1982 оноос хойш гаргасан цомгуудыг нь Майкл Жексоны хамгийн шилдэг цомгууд гэж үнэлдэг хэдий ч "Off the Wall" цомог бол тэр агуу бүтээлүүдийн суурь төдийгүй, диско хөгжмийн эрэн үеийг илэрхийлэх түүхэн цомог болсон юм. 

"Off the Wall"

1. "Don't Stop 'Til You Get Enough" 6:02
2. "Rock with You" 3:38
3. "Working Day and Night" 5:10
4. "Get on the Floor" 4:42
5. "Off the Wall" 4:11
6. "Girlfriend" 3:08
7. "She's Out of My Life" 3:41
8. "I Can't Help It" 4:28
9. "It's the Falling in Love" 3:52
10. "Burn This Disco Out" 3:39

 

Манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас та "Off the Wall" цомгийг бүхэлд нь сонсох боломжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл