"Таны заавал сонсох 500 цомог" №38 Bob Dylan, "Blonde on Blonde"
"Таны заавал сонсох 500 цомог" №38 Bob Dylan, "Blonde on Blonde"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Bob Dylan, "Blonde on Blonde"

Гарсан он: 1966 он
Төрөл: Фолк Рок
Үргэлжлэх хугацаа: 72:57
Лэбэл: Columbia

Домогт Боб Диланы хэд хэдэн цомог "Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад багтсан байдаг ба манай сайтаар 1997 онд гаргасан  ‘Time Out of Mind’,  2006 онд гаргасан 'Modern Times', мөн түүнчлэн 1967 онд гаргасан алдарт "The Freewheelin' Bob Dylan" цомгуудыг нь танилцуулж байлаа. 

Харин өнөөдөр түүний 1966 онд гаргасан студийн долоо дахь цомог болох "Blonde on Blonde" цомгийг нь танилцуулж байна. "Blonde on Blonde" цомог нь 14 дуунаас бүрдсэн хос цомог бөгөөд бүх цаг үеийн шилдэг цомгийн тоонд зүй ёсоор тооцогдох гайхалтай цомог юм. 

"Blonde on Blonde" цомог нь 1999 онд Греммигийн алдрын танхим заларсан ба хөгжмийн дагнасан томоохон сэтгүүлүүд болох NME, Rolling Stone болон алдарт Time, The Guardian сэтгүүлийн санал асуулгаар хамгийн шилдэг цомгуудыг өнгөлөхөөс гадна "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомог", "Үхэхээсээ өмнө заавал сонсох ёстой 1000 цомог" зэрэг жагсаалтуудад дээгүүр байр эзэлдэг цомог юм. 

Цомогт орсон 14 дууг бүгдийг Боб Дилан өөрөө бичсэн байдаг ба дараах дуунууд багтжээ. 

"Blonde on Blonde"

А тал:

"Rainy Day Women No. 12 & 35" – 4:36
"Pledging My Time" – 3:50
"Visions of Johanna" – 7:33
"One of Us Must Know (Sooner or Later)" – 4:54

В тал:

"I Want You" – 3:07
"Stuck Inside of Mobile with the Memphis Blues Again" – 7:05
"Leopard-Skin Pill-Box Hat" – 3:58
"Just Like a Woman" – 4:52

С тал:

"Most Likely You Go Your Way and I'll Go Mine" – 3:30
"Temporary Like Achilles" – 5:02
"Absolutely Sweet Marie" – 4:57
"4th Time Around" – 4:35
"Obviously 5 Believers" – 3:35

D тал:

"Sad Eyed Lady of the Lowlands" – 11:23
 

Манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас та Боб Диланы шилдэг дуунуудын түүвэр "Greatest Hits" цомгийг бүхэлд нь сонсох боломжтой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл