"Таны заавал сонсох 500 цомог" №41 The Rolling Stones "Let It Bleed"
"Таны заавал сонсох 500 цомог" №41 The Rolling Stones "Let It Bleed"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Rolling Stones, "Let It Bleed"

Гарсан он: 1969 он
Төрөл: Хард рок, Блюз
Үргэлжлэх хугацаа: 42:21
Лэбэл: Decca

Домогт Роллинг Стонес хамтлагийн хэд хэдэн цомог "Бүх цаг үеийн шилдэг 500 цомог" багтсан байдаг ба манай сайт 1981 онд гаргасан ‘Tattoo You’, 1967 онд гаргасан ‘Between the Buttons’ цомгуудыг нь танилцуулж байсан билээ. Харин өнөөдөр домогт хамтлагийн 1969 оны Англид гаргасан найм дахь, Америкт гаргасан 10 дахь студийн цомог болох "Let It Bleed" цомгийг танилцуулж байна. 1968 онд гаргасан "Beggars Banquet" цомгийнхоо аялан тоглолтын дараа шинэ цомгийн ажилдаа шуурхай орж гаргасан нь "Let It Bleed" цомог байлаа. 

Энэхүү цомог нь хамтлагийн дотоод уур амьсгал таагүй нөхцөл байдалд бичигдсэн ба хамтлагийн үүсгэн байгуулагч бөгөөд хамтлагийн ахлагч Брайн Жонес хар тамхинд хэт донтож бичлэгийн ажлаас хөндийрөөд байлаа. Дээрх шалтгааны улмаас Брайн Жонесийг бичлэгийн үеэр хамтлагаас хөөж, түүний оронд Мик Тайлорыг авсан байдаг. Брайн Жонес "Let It Bleed" цомгийн хоёрхон дуун дээр оролцсон байдаг ба хамтлагаасаа хөөгдсөнөөсөө ердөө сарын дараа нас баржээ. 

Цомог нийт есөн дуунаас бүрдэх бөгөөд "Gimme Shelter", "You Can't Always Get What You Want" зэрэг дуунууд нь тус хамтлагийн нэрийн хуудас болсон дуунуудаар нэрлэгдэх болсон байна. 

Алдарт "Rolling Stone" сэтгүүл 1969 онд нэгэн дууг "Үүн шиг сайн дуу урьд өмнө нь төрж байсангүй" хэмээн тодорхойлж бичиж байсан нь "Gimme Shelter" дуу юм. "Let It Bleed" цомгоос Японы зах зээлд зориулан гаргасан тус сингл дууг Мик Жаггер, Кейф Ричард нар зохиосон байна. Ерөөс "Let It Bleed" цомогт багтсан "Love in Vain" дуунаас бусад бүх дууг Мик Жаггер, Кейф Ричард нар зохиожээ.

"Gimme Shelter" нь ердийн нэгэн дайны тухай дуу биш бөгөөд Вьетнамын дайныг эсэргүүцэгчдийн сүлд дуу болтлоо хүмүүст хүрч чадсан дуу юм.

"Let It Bleed"

А тал:

1. "Gimme Shelter" 4:31
2. "Love in Vain" 4:19
3. "Country Honk" 3:09
4. "Live with Me" 3:33
5. "Let It Bleed" 5:26

В тал:

1. "Midnight Rambler" 6:52
2. "You Got the Silver" 2:51
3. "Monkey Man" 4:12
4. "You Can't Always Get What You Want" 7:28

Манай сайтын "Онлайн радио 24/7" булангаас та "Let It Bleed" цомгийн бүхэлд нь сонсох боломжтой. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл