"Таны заавал сонсох 500 цомог" №69 Alanis Morissette, "Jagged Little Pill"
"Таны заавал сонсох 500 цомог" №69 Alanis Morissette, "Jagged Little Pill"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Alanis Morissette, "Jagged Little Pill"

Гарсан он: 1995 он
Төрөл: Альтернатив рок, Поп рок, Пост-Гранж
Үргэлжлэх хугацаа: 57:23
Лэбэл: MAverick, Reprise

90-ээд оны эхээр өвөрмөц нэгэн хоолой дэлхий нийтийг байлдан дагуулж байсан нь Канадын алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин Аланис Надине Мориссетт байлаа. 1995 онд гаргасан студийн гурав дахь "Jagged Little Pill" цомог нь Аланис Мориссеттийн оргил цомог байлаа. Чухам энэ л гайхалтай цомгийг өнөөдөр хөгжим сонирхогчдодоо дэлгэрэнгүй танилцуулах юм. 

Аланис Мориссетт 1991 онд Alanis, 1992 онд Now Is the Time нэртэй Dance-Pop чиглэлийн уран бүтээлүүд бүхий цомгууд гаргаад байлаа. Харин 1995 онд уран бүтээлийнхээ чиглэлийг өөрчлөн Альтернатив рок, Поп рок, Пост-Гранж чиглэлийн дуунууд бүтээх болсон нь өнөөдөр та бидний сонсож буй "Jagged Little Pill" цомгийн уран бүтээлүүд байлаа.

"Jagged Little Pill" цомог худалдаанд гарсан даруйдаа маш өндөр амжилтыг үзүүлж 13 орны жит жагсаалтуудыг тэргүүлэх болсон байна. Дэлхийн даяар нийт 33 сая хувь борлуулагдсан нь олон улсад анхны бүтээлээ танилцуулж буй дуучны хувьд санаанд оромгүй өндөр амжилт байсан нь дамжиггүй. Тэр ч бүү хэл Гремми наадмын есөн төрөлд нэр дэвшин Оны шилдэг цомог зэрэг зургаан шагнал хүртсэн байдаг.

Хэдийгээр энэ жил тус цомог гарсны 25 жилийн ойн хүрээнд дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр зарлагдсан байсан хэдий ч Ковид-19 цар тахлын тархалmын улмаас хойшлогдсон байна. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол түүний анхны өөрийгөө, шинэ уран бүтээлийн чиглэлээ таниулсан дуу болох "You Oughta Know" юм. Зөвхөн энэ дуугаа Аланис Мориссетт Гремми наадмаас хоёр шагнал хүртэж байлаа. 

"Jagged Little Pill" цомог нь нийт 13 дуунаас бүрддэг ба зургаан дууг нь сингл хэлбэрээр цацаж бүгд хит болж байлаа. 

Хоёр дахь сингл: "Hand in My Pocket"

Гурав дахь сингл: "Ironic"

Дөрөв дэх сингл: "You Learn"

Тав дахь сингл: "Head over Feet" 

Зургаа дахь сингл: "All I Really Want" 

  "Jagged Little Pill"

1. "All I Really Want" 4:45
2. "You Oughta Know" 4:09
3. "Perfect" 3:08
4. "Hand in My Pocket" 3:42
5. "Right Through You" 2:56
6. "Forgiven" 5:00
7. "You Learn" 4:00
8. "Head over Feet" 4:27
9. "Mary Jane" 4:41
10. "Ironic" 3:50
11. "Not the Doctor" 3:48
12. "Wake Up" 4:54
13. "You Oughta Know" 8:13 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл