"Таны заавал сонсох 500 цомог" №75 Aretha Franklin, "Lady Soul"
"Таны заавал сонсох 500 цомог" №75 Aretha Franklin, "Lady Soul"

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 Aretha Franklin, "Lady Soul"

Гарсан он: 1968 он
Төрөл: R&B, Soul
Үргэлжлэх хугацаа: 28:41
Лэбэл: Curtom

“Soul” дууны хатан хаан, Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний хүчтэй тэмцэгч асан Арета Франклин (1942-2018) 1960-аад оны сүүлээр дэлхий нийтийг хит дуунуудаараа байлдан дагуулж байлаа. Түүний супер хит дуунууд болох "Respect", "Chain of Fools", "Think", "(You Make Me Feel Like) A Natural Woman", "I Never Loved a Man (The Way I Love You)" зэрэг дуунууд нь түүнд "Soul дууны хатан хаан" хэмээх цолыг хайрлажээ. Франклин Грэммийн 18 удаагийн шагнал хүртэхийн сацуу АНУ-ын шилдэг хит дууны жагсаалтыг 17 удаа тэргүүлсэн гайхамшигтай дуучин байлаа.

Өнөөдөр үзэгч сонсогчдодоо түүний 1968 онд гаргасан студийн 12 дахь "Lady Soul" цомгийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус цомог нь 10 дуунаас бүрдсэн ба "Chain of Fools", "(You Make Me Feel Like) A Natural Woman", "(Sweet Sweet Baby) Since You've Been Gone" зэрэг супер хитүүдийг агуулдаг. "Lady Soul" дэлхий даяар нэг сая гаруй хувь борлуулагдсан супер цомог юм. Тус цомгоос аль нэг дууг нь онцлох нь зохимжгүй бөгөөд нэг ч дууг нь алгасалгүй сонсох учиртай гайхалтай цомгууд нэг мөнөөсөө мөн билээ. 

"Lady Soul"

А тал:

1. "Chain of Fools" 2:46
2. "Money Won't Change You" 2:08
3. "People Get Ready" 3:42
4. "Niki Hoeky" 2:31
5. "(You Make Me Feel Like) A Natural Woman" 2:44

В тал:

1. "(Sweet Sweet Baby) Since You've Been Gone" 2:25
2. "Good to Me as I Am to You" 3:56
3. "Come Back Baby" 2:25
4. "Groovin" 2:57
5. "Ain't No Way" 4:17

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл