"Таны заавал сонсох 500 цомог" №77 The Who, "Who's Next"
"Таны заавал сонсох 500 цомог" №77 The Who, "Who's Next"

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Who, "Who's Next"

Гарсан он: 1971 он
Төрөл: Хард рок
Үргэлжлэх хугацаа: 43:38
Лэбэл: Track, Decca

"Таны заавал сонсох 500 цомог" жагсаалтад Английн домогт "The Who" хамтлагийн зургаан цомог багтсан байдаг. Манай сайт урьд өмнө нь 1965 онд гаргасан ‘The Who Sings My Generation’ цомог, 1966 онд гаргасан ‘A Quick One' цомог, 1973 онд гаргасан ‘Quadrophenia’ цомгуудыг нь танилцуулж байлаа. Харин өнөөдөр тэдний 1971 онд гаргасан студийн тав дахь цомог болох алдарт Who's Next цомгийг нь танилцуулахаар бэлтгэлээ. 

"Who's Next" цомог нь "The Who" хамтлагийн дуусгаж чадаагүй "Lifehouse" рок дуурийн бүтээлүүд дээр үндэслэсэн цомог юм. Өөрөөр хэлбэл "Who's Next" цомогт багтсан есөн дууны найм нь "Lifehouse" төсөлд зориулагдан бичигдсэн байдаг. "Lifehouse" төсөл нь "The Who" хамтлагийг үүсгэн байгуулагч, гитарчин Пет Тауншендийн бүтээл бөгөөд бүх дууг нь өөрөө зохиосон юм. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол "Who's Next" цомгийн эхний сингл бөгөөд тус цомог дахь хамгийн урт үргэлжлэх "Won't Get Fooled Again" дуу юм. "Won't Get Fooled Again" нь "Who's Next" цомгийн танилцуулга болж цомог гарахаас хоёр сарын өмнө гарсан ба хөгжмийн хорхойтнууд, "The Who" хамтлагийн үнэнч фенүүдэд "Who's Next" цомгийг хүлээх хүлээлтийг бий болгож чадсан байна. 

Харин цомгийн хоёр дахь синглээр "Baba O'Riley" дуугаа цацлаа. "Baba O'Riley" нь "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтахын сацуу Рок н Роллын хүндэтгэлийн танхимд заларсан цөөхөн дууны нэг юм.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл