"Таны заавал сонсох 500 цомог" №80 The Sex Pistols
"Таны заавал сонсох 500 цомог" №80 The Sex Pistols

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Sex Pistols, "Never Mind the Bollocks Here’s the Sex Pistols"

Гарсан он: 1977 он
Төрөл: Панк рок
Үргэлжлэх хугацаа: 38:44
Лэбэл: Virgin

Английн панк рок Sex Pistols хамтлаг нь Лондон хотноо 1975 онд байгуулагдаж байжээ. Тэд панк рок хөгжмийн гол төлөөлөгч байсан бөгөөд хожмоо олон альтернатив хамтлагийг панк рок урсгалд ороход нөлөөлсөн байдаг. Sex Pistols хамтлагийн оршин тогтносон хугацаа нь богино, гаргасан уран бүтээл олон биш ч чанартай уран бүтээлүүд нь өдгөө ч хит хэвээр байгаа юм.

Өнөөдөр танд танилцуулж буй "Never Mind the Bollocks Here’s the Sex Pistols" цомог нь тус хамтлагийн гаргасан цорын ганц цомог бөгөөд панк рок хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий цомогт тооцогддог байна. Харин хамтлагийн нэр болон цомгийн нэрийг тухайн үед ёс бус хэмээн үзсэн нь худалдаанд гаргахаас зарим борлуулагч нар татгалзах, шоу тоглолтод нэрийг нь бүтнээр нь бичихгүй орхих зэрэг үзэгдлүүд гарч байжээ. Гэвч уран бүтээлүүд нь сонсогчдын таашаалд нийцэж байсан тул борлуулалт маш сайн байсан нь тус цомгийг олон дахин хэвлэлтэд ороход нөлөөлсөн байдаг. Хамгийн сүүлд 2017 онд буюу анх цомог гарснаас хойш 40 жилийн дараа дахин хэвлэгдэж байжээ. 

"Anarchy in the U.K." дуу нь "Never Mind the Bollocks Here’s the Sex Pistols" цомгийн хамгийн эхний сингл дуу юм. Энэ бол 1976 оны 11 сарын 26-ны өдөр байлаа. Уг дууг Рок н Роллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан дуугаар өргөмжилж алдрын танхимд залсан нь бий. 

Хоёр дахь синглээр цацсан "God Save the Queen" дуу нь мөн л маргаан дагуулж BBC болон бусад телевизийн сувгууд тус дууг цацахаас татгалзаж байсан байна. Тухайн үед 2-р Элизабет хатан хааны үе байлаа. 

"Never Mind the Bollocks Here’s the Sex Pistols"

А тал:

1. "Holidays in the Sun" 3:22
2. "Liar" 2:41
3. "No Feelings" 2:53
4. "God Save the Queen" 3:20
5. "Problems" 4:11

В тал:

6. "Seventeen" 2:02
7. "Anarchy in the U.K." 3:32
8. "Bodies" 3:03
9. "Pretty Vacant" 3:18
10. "New York" 3:07
11. "E.M.I." 3:10

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл