"Таны заавал сонсох 500 цомог" №81 Beyoncé, "Beyoncé"
"Таны заавал сонсох 500 цомог" №81 Beyoncé, "Beyoncé"

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Beyoncé, "Beyoncé"

Гарсан он: 2013 он
Төрөл: Электро, R&B
Үргэлжлэх хугацаа: 66:35
Лэбэл: Parkwood, Columbia

Алдарт дуучин Бионс өөрийн нэр бүхий тав дахь студийн цомгоо 2013 онд гаргасан байдаг. Энэхүү цомог нь визуал цомог бөгөөд цомгоо бичихдээ дуучин Бионс дуу зохиогч, продюсеруудыг урьж бүтэн сарын хамтдаа амьдарч уран бүтээлүүдээ туурвисан байна. Аялан тоглолтынхоо явцад Бионс визуал цомог гаргахаар сэдэн дуунууддаа өөрчлөлт хийхийн сацуу видео дүрсүүдийг бэлтгэсэн байна. 

"Beyoncé" цомгийг урьдчилан зарлалгүйгээр iTunes-д дижитал хувилбарыг нь байрлуулахад АНУ-ын Биллбордын шилдэг 200 жагсаалтыг тэргүүлэх болсон байна. Эхний гурав хоногийн байдлаар АНУ-д 617.000 хувь, дэлхий даяар 800 гаруй мянган хувь борлуулагдсан нь iTunes-ийн түүхэн дэх хамгийн хурдан хугацаанд өндөр борлуулалттай цомог болсон байна. Тэр ч утгаараа тус цомог 21-р зууны нөлөө бүхий цомгуудын нэгд зүй ёсоор тооцогддог байна. 

"Beyoncé" цомог аудио хувилбараараа 14 дуу, визуал хувилбараараа 18 хэсгээс бүрддэг ба дөрвөн дуугаа сингл хэлбэрээр гаргасан байдаг. Хамгийн эхний сингл болох "XO" дууг цомгоо борлуулалтад гаргаснаасаа хойш гурав хоногийн дараа цацсан байна. Харин "XO" дуу цацагдсаны маргааш нь буюу 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дараагийн сингл болох "Drunk in Love" дуугаа цацсан байна. "Drunk in Love" дууг Бионс өөрийн нөхөр реппер Jay-Z-тэй хамтран дуулсан. Хөгжим судлаачид "Drunk in Love" дууг Бионс болон нөхөр реппер Jay-Z нарын 2003 гаргасан "Crazy in Love" дууны үргэлжлэл хэмээн тодорхойлсон байна.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл